пятница, 19 декабря 2008 г.

Хуулийн тєсєлд татварын байцаагч дур мэдэн засвар хийжээ

Деловой человек – это ребёнок капитализма , творец своей судьбы и игрушка в руках бюрократии

В ДОСе только "дедушки".

Татварын ерєнхий хуулийн шинэчилсэн найруулгын тєсєл єчигдєр Тєсвийн байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцvvлэгт орох байсан ч хойшиллоо. Учир нь, тус хуулийн тєсєлд татварын ерєнхий газрын байцаагч Н.Пvрэвээ дур мэдэн засвар хийсэн аж.

Тvvний засварласан заалтын утга нь "хуулийг УИХ биш аймаг, орон нутгийн удирдлагууд тогтооно" гэж єєрчлєгдсєн юм байх. Тиймээс Татварын ерєнхий хуулийн шинэчилсэн найруулгын тєслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишvvн Н.Батбаяр "Энэ хуулийн тєслийг хойшлуулах нь зєв. Хэрвээ хойшлуулахгvй бол би хуулийн тєслєє буцаан татлаа" хэмээн мэдэгдсэний vндсэн дээр хойшлов. Мєн УИХ-ын гишvvн Б.Жаргалсайхан тус хуулийн єєр бас нэг заалтыг буруу хэмээн эсэргvvцэв. Тэр заалт нь "Татварын ерєнхий газрын байцаагч нь тухайн хvний эд хєрєнгийг битvvмжилнэ" гэж байсан юм.

Шvvхийн шийдвэрээр хувь хvний эд хєрєнгийг битvvмжилдэг болохоос биш энгийн нэг байцаагч яахаараа хvний эд хєрєнгєнд халдаж байдаг юм. Тэгээд ч наад заалт чинь сонгуулийн сурталчилгаа хийх гэсэн оролдлого байна хэмээн уурлаж харагдав. Б.Жаргалсайхан гишvvний ярьж буйгаар бол сонгууль дєхєєд ирэхээр зарим хvн єрсєлдєгч нэр дэвшигчийнхээ эзэмшлийнх нь компанийг баахан татварын єртэй хэмээн олон нийтэд хуурамч мэдээлэл тараадаг гэнэ. Ийнхvv сонгуулийн vеэр бусдын нэр хvндийг унагаадаг нь "ХУ" намынхны гаршсан ажил юм байх. Тиймээс энэ хуулийн тєслийг хойшлуулах бас нэг шалтгаан болсон юм.

Ардчилал Сонин




Российская ювелирная марка РИНГО

Тучка АППов пронеслась

О сайте

Комментариев нет: